ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэж байна
/2020.11.20, 17:00 цаг/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Монгол Улсад 2020 оны 11-р сарын 11 анх дотоодын халдвар бүртгэгдсэн. Үүнээс хойш 9239 хүнийг хавьтлаар илрүүлэн тодорхойлж, тандалт судалгааг хийсэн. Тэднээс 115 илрүүлж, эмчлэх арга хэмжээг авч байна. Эдгээр тохиолдлуудыг тусгаарлах, тандах судалгаа хийхэд ард иргэд идэвхтэй оролцож, өөрсдөө олон цэг дээр байгуулсан коронавирус илрүүлэх шинжилгээнд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлье.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өглөөний 11 цагаас хойш вирус судлалын лабораториудад нийт 426 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс Сэлэнгэ аймагт хийсэн шинжилгээгээр хоёр хүнд коронавирус илэрсэн байна. Улсын хэмжээнд кластер халдварын голомтод нийт 122 тохиодол бүртгэгдсэн байна. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа. Ингээд Монгол Улсад нийт коронавируст халдварын тохиолдол 557 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, сувилалын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр хүн байн. Ажиглалт, тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан 7 хүн байна.
Халдвартын клиникт 213 хүн эмчлэгдэж байна. Тэднээс биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна.
Халдварын кластерийг аймаг, нийслэлээр танилцуулбал:
Нийслэл-33
Сэлэнгэ-53
Дархан-Уул-16
Орхон-13
Дорноговь-6
Говьсүмбэр-1 тохиолдол тус тус батлагдан эмчлэгдэж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ