Сангийн яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нийт 1’199’570 хүүхдийн халамжийн мөнгийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкууд руу шилжүүлж дууссан бөгөөд хүүхэд нэг бүрийн дансанд тусгах ажил банкууд дээр хийгдэж байна.
Таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй.
Монгол Улсын нийт төлбөрийн систем хэвийн ажиллаж, иргэдийн их, бага дүнтэй болон картын бүх төрлийн гүйлгээ мөн бүх төрлийн нийгмийн халамжийн тэтгэмж олголт цахимаар хийгдэж байна.
Төлбөр, тооцоо бүрэн цахимжсан тул иргэд Та бүхнийг бэлэн бус төлбөр тооцоог өдөр тутамдаа өргөнөөр ашиглахыг уриалж байна гэж Монголбанкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )