ШУУРХАЙ | Багануур дүүрэгт коронавирусний халдвар бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Нийслэлийн Багануур дүүрэгт коронавирусний халдвар илэрч, баталгаажсантай холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос шөнийн 01:00 цагт мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, тус дүүрэгт илрээд байсан сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээгээр коронавирусний халдвар илэрч, ХӨСҮТ-өөс баталгаажуулсан байна. 

Халдвартай болох нь баталгаажсан иргэний ойрын хавьтлын 17, дам хавьтлын 20 хүнийг тогтоон түргэвчилсэн тестээр шалгахад сөрөг гарсан бөгөөд баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д илгээгээд байна. 

Өнөөдрийн байдлаар тус дүүрэгт сайн дураар 92 иргэн шинжилгээ өгснөөс бүгд сөрөг хариу гарчээ. Улмаар тандалт судалгааг үргэлжлүүлж байгаа талаар дүүргийн ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр хэллээ. 

Маргаашнаас эхлэн Өрхийн эрүүл мэндийн хоёр төв, НЭМТ-ийг сайн дурын шинжилгээ өгөх төв болгон ажиллуулахаар болжээ.

Иргэдийг маскаа зүүж, гараа угаан, хоорондын зайгаа барих, гэртээ ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөлөө. 

Top