ШУУД: Халдварын тоо 21-ээр нэмэгдэж, 578 боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаарх 2020.11.21-ний өдрийн мэдээллээ өгч байна.

2020.11.21-ний 11:00 цагийн байдлаар халдварын 21 тохиолдол нэмэгдэж, дотоод дахь халдварын тоо 142, нийт халдварын тоо 578 боллоо. 

Тодруулбал, Улаанбаатар хотод 6, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгджээ. 


2020.11.21-ний 11:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо
 

  1. Улаанбаатарт - 38 (6-аар нэмэгдсэн)
  2. Сэлэнгэ аймагт  - 58 (5-аар нэмэгдсэн)
  3. Дорноговь аймагт - 12 (6-гаар нэмэгдсэн)
  4. Орхон аймагт - 17 (4-өөр нэмэгдсэн)
  5. Дархан-Уул аймагт  - 16
  6. Говьсүмбэр аймагт - 1

ШУУД ҮЗЭХ
 

Top