Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр (2020.11.20) Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.
Тусламж, дэмжлэг авч байгаа эдгээр өрхүүд нь хүнсний эрхийн бичиг болон халамжийн чиглэлээр төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж зэрэг бусад үйлчилгээнд хамрагдаж байгаагүй боловч хөл хорионы улмаас цалин, орлогогүй болсон айлууд юм.
Дүүргийн “Коронавирус /COVID-19/ халдварт өвчний тархалтын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд ийнхүү өрхийн орлого багасч хоол, хүнсний дутагдалд орж болзошгүй болсон айл өрхүүдэд ийнхүү нэг удаагийн дэмжлэг үзүүлсээр байгаа ба өнөөдөр мөн ЗДТГ-аас 350 өрхөд дахин хүнсний багц тарааж байна.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл ( 7 )
Sain yil byxen delgerex boltugai
Niit 450 aild xynsnii bagzh ogson bna ene medeeg unshaad irgeniixee xuvid mash ix talarxaj bna.Iiml yed tuslax ni xamgiin chuxal
Zov yanz byriin xalamj avdag xyneel xasax xeregtei ted chini ulsaas ix yum avdag yum bna lee.SBD sn ajillaj bnaa.Emegtei xyn arai oor bgaa ni olon ajil deer xaragdaj bna.Amjilt
Эзнээ л зөв олчихвол болчих нь тэр
Эзнээ л зөв олчихвол болчих нь тэр
Эзнээ л зөв олчихвол болчих нь тэр
Эзнээ л зөв олчихвол болчих нь тэр