А.Амбасэлмаа: Хөл хориогүй бол оюутан, сурагчдын дунд халдвар тархах эрсдэл байлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

ЭМЯ-наас 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 578 боллоо. Нийслэл болон таван аймагт кластер байдлаар голомтлон гарч байна. Өчигдөр /2020.11.20-ны 17:00/ цагаас хойш 21 тохиолдол бүртгэгдсэн. Нийслэлд зургаа, Сэлэнгэд тав, Дорноговьд зургаа, Орхонд дөрвөн тохиолдол нэмэгдсэн.

Хөл хорионы арга хэмжээ авсны дүнд халдвар хямгатай байна. Урьд шөнө оюутан, сурагч нарт шинээр халдвар илэрсэн. Хэрэв хөл хориогүй бол оюутан,  сурагчдын дунд цааш тархах эрсдэл байлаа" гэв.


2020.11.21-ний 11:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо
 

  1. Улаанбаатарт - 38 (6-аар нэмэгдсэн)
  2. Сэлэнгэ аймагт  - 58 (5-аар нэмэгдсэн)
  3. Дорноговь аймагт - 12 (6-гаар нэмэгдсэн)
  4. Орхон аймагт - 16 (4-өөр нэмэгдсэн)
  5. Дархан-Уул аймагт  - 16
  6. Говьсүмбэр аймагт - 1
Top