ХӨСҮТ-д байгаа 234 хүний хоёрынх нь биеийн байдал ХҮНД байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

-2020.11.21-ний өдрийн 11:00 цагийн байдлаар халдварын 21 тохиолдол нэмэгдэж, дотоод дахь халдварын тоо 142, нийт халдварын тоо 578 боллоо-

Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 17:00 цагаас хойш нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа "Ковид-19" халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн авто лабораторид нийт 3071 сорьцонд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 21 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Тухайлбал,

 

  • Улаанбаатар хотод - 6
  • Сэлэнгэ аймагт - 5
  • Дорноговь аймагт - 6
  • Орхон аймагт - 5 хүнээс халдвар илэрсэн байна.

 

Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 578 боллоо.

Үүнээс эдгэрсэн 337, сувилалд тусгаарлагдсан 25, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцаасан 7 хүн байна.


Дотоодод голомтлон гарч буй нутаг дэвсгэрт 142 тохиолдол бүртгэгдсэн байршил:

 

  • Улаанбаатар хотод - 38
  • Сэлэнгэ аймагт - 58
  • Дорноговь аймагт - 12
  • Орхон аймагт - 17
  • Говьсүмбэр аймагт -1
  • Дархан-Уул аймагт - 16 тохиолдол илэрсэн байна.

 

ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдол болох 234 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 42, хөнгөн 190 байна.

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хязгаарлалтыг эрт авч хэрэгжүүлснээр халдварын тархалт 3-4 дахин буурч, ойрын болон дам хавьтлын илрүүлэлт нэмэгдэж байна.

Ялангуяа боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосноор халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болох ЕБС-ийн сурагч, оюутныг олж илрүүлсэн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
 

Top