2020.11.20 буюу өчигдрийн 17:00 цагаас хойш Орхон аймагт коронавирусний 3 тохиолдол нэмэгдсэнээр халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 16 боллоо.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Сүүлийн байдлаар нэмж батлагдсан гурван тохиолдол өмнөх 13 тохиолдлын ойрын хавьтууд байжээ.
Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болох 383 хүнийг хяналтад авсан. Сүүлд батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтагч болох 76 хүнийг хяналтанд авчээ. Харин 1,2 хавьтал болох 141 хүнийг тусгаарлаад буй аж. Нийтдээ 4582 хүний сорьцонд шинжилгээ хийснээс, 655 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдын 901 сорьцод шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Цаашид тус үйлдвэрийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилнэ. Үйлдвэрийн үйл ажиллагаа ээлжээр хэвийн явагдаж байгаа гэсэн мэдээллийг аймгийн Онцгой комиссоос өглөө.