10 мянган өрхөд сайжруулсан түлш ҮНЭГҮЙ ТАРААХ БОЛЛОО

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Нийслэлийн онцгой комисс өчигдөр /2020.11.20/ хуралдаж, Нийслэлийн халамжийн газартай хамтран төлбөрийн чадваргүй 10000 өрхөд сайжруулсан түлш үнэгүй олгохоор болжээ.

Даваа гарагаас /2020.11.23/ эхлэн өрх тус бүрт 1 тонн сайжруулсан түлш хүргэх ба хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тусгай зохицуулалт хийх аж. Уг ажлыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Цар тахлыг дотооддоо алдаж, хөл хорьсноос үүдэн өдрийн орлогоор амьжиргаагаа залгуулдаг иргэд гал алдах аюулд ороод байгаа. Тиймээс эдгээр иргэдэд тусламж үзүүлж, сайжруулсан түлш олгох нь зүйтэй гэж Нийслэлийн Онцкой комисс үзжээ. 

Top