Улаанбаатараас Сайншанд чиглэлд зорчсон иргэдийг хайж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Дорноговь аймагт бүртгэгдсэн халдварын тоо өнөөдөр (2020.11.21) зургаагаар нэмэгдэж, Айраг, Замын-Үүд сумыг хамарсан халдварын тохиолдол 12 болоод байна. 

Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор Аймгийн Онцгой комиссын зүгээс 2020 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Сайншанд сумын чиглэлд "Приус 30" маркын тээврийн хэрэгслээр зорчиж ирсэн иргэд болон зорчигчийн талаарх мэдээллийг Цагдаагийн газрын 7052102, 99862797, 99695157 дугаарын утсаар өгөхийг анхаарууллаа. 

Дээрх зорчигч нь 20-25 орчим настай, 170-180 см өндөртэй, хар өнгийн куртикт, хар бараан өнгийн жинсэн өмдтэй байсан ба 2020 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 17:47 цагийн орчимд Сайншанд суманд УНС 58-60 улсын дугаартай саарал өнгийн "Приус 30" маркын тээврийн хэрэгслээс Сайншанд сумын Төмөр замын төв замын дагуу буужээ.

Эх сурвалж: ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Top