Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаарх 2020.11.21-ний өдрийн 17:00 цагийн байдлаар мэдээлийг өгч байна.
2020.11.21-ний 17:00 цагийн байдлаар халдварын дөрвөн тохиолдол нэмэгдэж, дотоод дахь халдварын тоо 146, нийт халдварын тоо 582 боллоо.
Өглөө буюу 11:00 цагийн байдлаар халдварын 21 тохиолдол нэмэгдэж, дотоод дахь халдварын тоо 142, нийт халдварын тоо 578 болоод байсан юм.
Ингээд нийтдээ өнөөдрийн хувьд 25 тохиолдол нэмэгдэж, дотоод дахь халдвар 146, нийт халдварын тоо 582 боллоо. Үүнээс 337 хүн эдгэрсэн ба эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр 11:00 цагаас хойш коронавируст халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдлээ. Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрсэн байна. Ингээд Дорноговь аймгийн хувьд батлагдсан тохиолдол 16 боллоо. Үүний 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдлээ" гэлээ.
ХӨСҮТ-д одоогоор 238 иргэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 42, хөнгөн 194 хүн байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар голомтуудад хавьтал гэж үзэж судалсан хүний тоо 9540 болсон. 1135 ойрын хавьталд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Манай улсын хувьд ойрын хавьтлаас коронавирус илрэх байдал түгээмэл байна. Ойрын хавьтлуудыг тусгаарласан учраас тусгаарлалтад байгаа хүмүүсээс коронавирус илэрч байна. Энэ нь нийт хүмүүсийн дунд халдвар тархахаас сэргийлж ажилласны тодорхой үр дүн" гэлээ.
ШУУД ҮЗЭХ
2020.11.21-ний 17:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо
Сэтгэгдэл ( 1 )
Tumur zam l taraachihlaa daa