А.Амбасэлмаа: Оновчтой зохион байгуулалт халдварыг хумихад дөхөм боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.11.21/ 17:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба дарга А.Амбасэлмаа: 

-Өнөөдөр 11 цагаас хойш дөрвөн шинэ тохиолдол нэмэгдсэн. Дорноговь аймагт энэ дөрвөн тохиолдол хамаарах ба тус аймагт нийт тохиолдол 16 бүртгэгдлээ. Үүнээс 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдсэн байна. Багц кластер байдлаар бүртгэгдсэн 146 тохиолдол боллоо.

Монгол Улсад нийт коронавирусний 582 тохиолдол бүртгэгдэж, 332 хүн эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 238 хүн эмчлүүлж байна. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас шинэ халдвар бүртгэгдэж, хоёроос гурав шинжлэхэд илэрч байна. Эхний 14 хоногт оновчтой зохион байгуулагдаж халдварын тархалтыг хумихад дөхөм боллоо. Цаашид иргэд маань маскаа зүүж, гараа угааж халдварын голомтыг таслан зогсооход хамтран ажиллахыг уриалж байна. 


Өнөөдрийн хувьд ийн 25 тохиолдол нэмэгдсэнээр дотоод дахь халдвар 146, нийт халдварын тоо 582 боллоо.

2020.11.21-ний 17:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо
 

  1. Улаанбаатарт - 38 
  2. Сэлэнгэ аймагт  - 58
  3. Дархан-Уул аймагт  - 16
  4. Говьсүмбэр аймагт - 1
  5. Орхон аймагт - 17
  6. Дорноговь аймагт - 16
     

 

Top