ХӨСҮТ: Эмч, ажилчдын 10 баг ээлжээр ажиллаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 11:00 цагаас хойш дөрвөөр, өнөөдрийн хувьд нийт 25 тохиолдол нэмэгдсэнээр дотоод дахь халдвар 146, нийт халдварын тоо 582 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ  “Шинж тэмдэг илэрвэл маш яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Ойр байгаа Өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандах хэрэгтэй. Зөвлөгөө өгөх утаснууд 24 цагаар ажиллаж байгаа.

Тухайн иргэний ажиглан тусгаарлах байранд орохоос өмнө явсан зам мөрийг бид мэдээлж байгаа. Халдварыг тараахгүйн тулд ард иргэдийн дунд явсан бол зарлалгүй яахав ээ. ХӨСҮТ дээр Тагнуул, цагдаа гээд төрийн байгууллагууд сайн ажиллаж, ойрын болон бусад хавьтлуудыг илрүүлэн ажиллаж байгаа гэв. ХӨСҮТ-ийн 10 эмч, ажилтан халдвар аваад байгаа. Эмч, ажилчдаа халдвар авахуулахгүй байх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна. ХӨСҮТ 200-аад их эмчтэй. Эмч нарын 2 баг өвчлөлд өртсөн. 10 баг ээлжээр, нэмэлтээр  ажиллаж байна. Эмч, ажилчдын нөөц хүрэлцээтэй байгаа гэлээ.

2020.11.21-ний 17:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо
 

  1. Улаанбаатарт - 38 
  2. Сэлэнгэ аймагт  - 58
  3. Дархан-Уул аймагт  - 16
  4. Говьсүмбэр аймагт - 1
  5. Орхон аймагт - 17
  6. Дорноговь аймагт - 16
     

Top