Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 90 өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 4232 хүн оношилгоонд хамрагдсан байна.
2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 21.768 хүнийг хамруулаад байгаа юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас "Ковид-19" халдварын шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж буй 18 төв, 90 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 725 эмч, мэргэжилтэн халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР