Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр (2020.11.21) хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй гэдгийг Нийслэлийн онцгой комисс анхаарууллаа. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм.
Хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн цагаар хийх шийдвэрийг цуцалсан байна. Ингэснээр хүнсний 770 үйлдвэр, хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 220 аж ахуйн нэгжийн 4,000 орчим автомашин 07.00-17.00 цагт 3731 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрджээ. Дээрх хугацаанд томоохон дэлгүүрүүдийн 350 автомашин сүлжээ дэлгүүртээ бараа хүргэнэ гэсэн судалгаа гарсан байна. Алслагдсан хороодын дэлгүүрүүд тогтоосон цагт бараагаа татаж чадаагүй бол өөрсдөө 07.00-10.00 цагт гэрээт хүнсний захаас авч болох зохицуулалт хийжээ. Холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар