ЗАМЫН-ҮҮД | Халдварын дөрвөн тохиолдлын ойр, дам хавьтлыг тусгаарласан

2020 оны 11 сарын 22

Батлагдсан 13 тохиолдлоос дөрвөн тохиолдын 76 ойрын хавьтал, 916 дам хавьтлыг тогтоож, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажлыг хийж дуусгаад байна. Үлдсэн батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох тусгаарлах ажиллагаа явагдаж байна.

Тандалт судалгааны ажлыг Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн тархвар судлаач эмч нар мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Top