Эрүүл мэндийн яамнаас оронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна /2020.11.22. 11:00 цаг/
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвар дэлхийн 218 улс оронд бүртгэгдэж, 57,2 сая хүн өвчний халдвар авсан байна. 24 цагийн хугацаанд 641 мянган хүн шинээр халдвар авчээ. Энэ нь коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өнгөрсөн өдрөөсөө 20 гаруй мянган халдвар авсан хүнээр өссөн үзүүлэлт юм. Үүнээс хархад дэлхий дахинд халдварын эрч нэлээд өндөр, өдөр бүр 20-оос дээш мянгаар халдвар нэмэгдэж байна.
Манай улсад коронавируст халдварын тохиолдол 608 боллоо. Сэлэнгэ аймаг, УБ хотод байдал хамгийн хүнд байна.
4808 хүн шинжилгээнд хамрагдсан. 119, 118 дугаарт 4610 хүн утасдаж, зөвлөгөө авсан байна. Коронавирусээр бүх насны хүмүүс өвчлөх боломжтой. Ялангуяа, өндөр настнууд болон архаг, хууч өвчтэй хүмүүс халдварлах эрсдэл өндөр байна. Амтлах, үнэрлэх чадвараа алдах, өндөр халуурах, гишгэхэд хүнд болох, бөөлжих, толгой эргэх, булчин шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарын утас руу залган, зөвлөгөө авах шаардлагатай” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ