Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр, Сэлэнгэ аймагт 19 тохиолдол, Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Манай Улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол нийт 608 боллоо" гэж ярилаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТ