Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 40 боллоо. Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж, 77 тохиолдол боллоо. Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 20-д хүрлээ. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдэж, 17 тохиолдол болж байна. Манай улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол 608 боллоо" гэж ярилаа.
Түүнчлэн "Гэр бүлийн анхны тохиолдол бүртгэгдсэн голомтод ойрын хавьтлын 443 хүнийг илрүүлсэн. Үүнээс 33 хүнд нь халдвар батлагдсан. Нэг хүн 7-8 хүнд халдвар тараах магадлалтай байна. Төмөр замын голомтын хувьд тэмцээн, уралдаан зохион байгуулсантай холбоотой. Энд ойрын хавьтлын 150 гаруй иргэн бий. Ойрын хавьтлаас одоогоор таван хүнээс халдвар илэрлээ. Цаашаа хэдэн ч хүнд халдвар илэрч болзошгүй. Өөрөөр хэлбэл, 700-800 хүнийг хяналтад авсан нь эдгээр хүнп халдвар тархах эрсдэл байна гэсэн үг юм" гэх мэдээллийг өгч байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ