Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч Д-гээс халдвар илэрч, Монгол Улс дотооддоо халдвар алдсан байдаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгаас халдвар илэрч, улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.
Тэгвэл Ховд аймагт коронавирусний халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн жолооч Д-гийн ойрын хавьтлын иргэний эхнэр нь гэдгийг хэлж байна. Тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу эерэг гарчээ.
Одоогоор түргэвчилсэн оношлуураар шинжилгээний хариу нь эерэг гарсан эмэгтэйг тусгаарлаад байгаа бөгөөд баталгаажуулах сорьцыг илгээжээ.
Дашрамд дуулгахад, хөдөө орон нутагт халдвар авсан нь иргэдийг тухайн орон нутагт нь эмчлэх чиглэл өгсөн талаар мэдээлэл ирлээ.