Дорноговьд 1-11 насны таван хүүхэд коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Дорноговь аймгийн батлагдсан тохиолдол нэмэгдэж 17 болсон тухай тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Аймгийн хэмжээнд онош батлагдсан 17 тохиолдлын 16-г нь ХӨСҮТ-д мэргэжлийн байгууллагын хяналтан дор хүргүүлсэн. Айраг сум-3, Замын-Үүд -14 бүртгэгдэж үүнээс том хүн 12, хүүхэд 5 /1-11 насны/.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 212, дам хавьтлын 1269 иргэнийг тогтоож үзлэг шинжилгээнд хамруулж байна.

Сайншанд, Айраг, Замын-Үүд сумдад тандалтын 3 баг ажиллаж байна.

Замын-Үүд суманд шинээр батлагдсан 1 тохиолдлын дам хавьтал Зүүн баянгийн цэргийн ангид ажилладаг нь тогтоогдсон бөгөөд Цэргийн ангид шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Top