А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт 11:00 цагаас хойш 21 тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.22/ 17:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00 цагаас хойш батлагдсан тохиолдол 629 боллоо. Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 98-д хүрлээ. Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Орхон, Дорноговь аймагт өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй. Зөвхөн Сэлэнгэ аймагт 21 тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ аймгийнхан шуурхай сайн ажиллаж байна. Эрт илрүүлж байна гэдэг нь сайн хэрэг юм" гэлээ.  

Top