ЭМЯ-аас коронавирусний халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өгч байна. /2020.11:22/
Монгол Улсад өнөөдрийн 11:00 цагаас хойш батлагдсан тохиолдол 629 боллж нэмэгдлээ. Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Бусад кластерт халдвар бүртгэгдээгүй байна.
Батлагдсан тохиолдлуудаас 340 хүн эдгэрсэн бол 282 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 41, хөнгөн 238 байна. Ажиглалтад 28 хүн байна. Гэрийн ажиглалтад хүн байхгүй. Тандалт дууссан 312 хүн байна. Долоон хүн нутаг буцсан.
Д.Нарангэрэл: Энэ үед өндөр, ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс өөрийн биеийг онцгой анхаарах хэрэгтэй, тэдний үр хүүхэд эдгээр хүмүүстээ тавих анхаарлаа сайжруулах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, архаг, хууч өвчтэй хүмүүс эмчтэйгээ байнгын холбоотой байж, биеийн байдалдаа хяналт тавих шаардлагатай. Өөрийн байнгын хэрэглэдэг, даралтын эм гэх мэт эмнүүдээ тогтмол хэрэглэж, өөртөө хяналт тавих хэрэгтэй. Мөн давс, чихэр, сахар багатай хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Тайван, стрессгүй байж, эрт унтаж амрах, өөртөө тохирсон хөдөлгөөн хийх, ханиаж найтааж байгаа хүнээс аль болох хол байх зэргийг анхаарах нь зүйтэй.
Амьсгалын аппарат бидэнд хангалттай байгаа. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны шугамаар 50 гаруй шинэ аппарат нөөцөнд байна. Одоогоор ковид-19 халдвартай, амьсгалын аппаратад орсон өвчтөн манай улсад байхгүй.
Нүүрсний тээвэрлэлтийн жолооч нарын хувьд БНХАУ болон манай улсын талд дандаа эмчийн хяналтад буюу коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж явж байсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хувьд хөл хорио хэвээр үргэлжилж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )