Сэлэнгэ аймагт хоногт 40 иргэнээс ХАЛДВАР илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Сэлэнгэ аймагт өчигдрийн /2020.11.21/ 17:00 цагаас хойш өнөөдрийн /2020.11.22/ 17:00 цагийн хооронд нийт халдварын 40 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус аймагт коронавирусний халдвар авсан нь батлагдсан тохиолдол 98 болж байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр 11:00 цагт өгсөн ээлжит мэдээллээрээ "Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр, Сэлэнгэ аймагт 19 тохиолдол, Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Манай Улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол нийт 608 боллоо" гэсэн бол дөнгөж сая /17:00/ тэрбээр "Өнөөдрийн 11:00 цагаас хойш батлагдсан тохиолдол 629 боллоо. Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдсэн" гэж онцоллоо.

 

Top