Халдвар авсан хоёр иргэний биеийн байдал хүнд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.22/ 17:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00 цагаас хойш батлагдсан тохиолдол 629 боллоо. Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 98-д хүрлээ. Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Орхон, Дорноговь аймагт өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй. Зөвхөн Сэлэнгэ аймагт 21 тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ аймгийнхан шуурхай сайн ажиллаж байна. Эрт илрүүлж байна гэдэг нь сайн хэрэг юм" хэмээн ярилаа.  

Түүнчлэн ХӨСҮТ-д 282 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байна гэх мэдээллийг өгсөн юм. .

Top