Сэлэнгэ аймагт коронавирусний батлагдсан тохиолдол өчигдөр (2020.11.22) оройн байдлаар 98 болж бүртгэгдсэн.
Иймд Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өнөөдөр өглөөнөөс эхлэн Сүхбаатар сумын багуудад явуулын цэгээр шинжилгээ авахаар шийдвэрлэжээ. Сүхбаатар сумын 5, 6, 7 дугаар багуудад явуулын цэг ажиллаж иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах болсон тул дурьдсан цэг дээр очиж шинжилгээ өгөхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
5 дугаар баг:
-Бөмбөөлэй дэлгүүр
-Багийн байр
-Төв цэнгэлдэх хүрээлэн
-3-р буудал
-Орхон, Сутай дэлгүүр
6 дугаар баг:
-2-р цэцэрлэг
-Өндөр худгийн ард
-Нутгийн захиргааны 3 дугаар байрны урд
-Монголжин зоогийн газрын урд
-Россия дэлгүүрийн урд
7 дугаар баг:
-1-р сургуулийн урд
-Гурилын шар байрны дэргэд
-Буянт рашаан эмийн сангийн урд /10 давхарын/
-Спорт сургууль
-Гурван мэргэд зах дээр явуулын цэгүүд байрлана. Түүнчлэн хуучин байршлууд хэвийн ажиллана.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Онцгой комисс