Ж.Сандагсүрэн: Автобусаар зөвхөн 13 чиглэлийн ААН-ийн ажилтнууд зорчино

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хуваарийн энгийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хэдийгээр нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болсон ч энэ нь зөвхөн 11 салбарын 13 чиг үүргийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм” гэдгийг онцоллоо.
 

 

Сануулахад, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын өнгөрсөн бямба гаригт гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 1 хүртэл нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих боломжтой болсон. 

Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй гэдгийг Нийслэлийн онцгой комисс анхааруулж буй. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм.

Хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн цагаар хийх шийдвэрийг цуцалсан. Ингэснээр хүнсний 770 үйлдвэр, хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 220 аж ахуйн нэгжийн 4,000 орчим автомашин 07.00-17.00 цагт 3731 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрджээ.

Дээрх хугацаанд томоохон дэлгүүрүүдийн 350 автомашин сүлжээ дэлгүүртээ бараа хүргэнэ гэсэн судалгаа гарсан байна. Алслагдсан хороодын дэлгүүрүүд тогтоосон цагт бараагаа татаж чадаагүй бол өөрсдөө 07.00-10.00 цагт гэрээт хүнсний захаас авч болох зохицуулалт хийжээ. Холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.
 

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар
 

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  • Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
  • Банк
  • Оршуулга
  • Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
  • Шүүх, прокурор
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.88.56) 2020 оны 11 сарын 23

Зарим чиглэлд нягталж явуулсаар бна.заримьнь хүн ихтэй зарим нь хүн байхгүй зорчих юм.хүн олоньявдаг чиглэлээ зөв тодорхойлж явуулсаар бна.

0  |  0
өлсгөлөн хүн(66.181.161.20) 2020 оны 11 сарын 23

хүрэлбазар өлсөөд ядраад энэ хүн оролжээ ажиглаарай чөлөөт бөхиин удирдаж чадахаа болиод гансүхэд өгөөд бултсан одоо карьер нь дууссан одоо өлөнсүх өлдөөж алахаас өмнө түүнииг хэнтиид аврах салаан даргаар илгээе

2  |  0
Зочин(66.181.186.218) 2020 оны 11 сарын 23

Энэ гэж бас нэг балай хаанаас гараад ирэв ээ.Нөгөө хотын дарга нь яасан бэ? Нойр, хоолгүй зүтгээд нам болсон уу?

1  |  0
Замчин(202.21.108.49) 2020 оны 11 сарын 23

Za Sandagaa chi odoo bolio henii tsunh bariad iim hurdan deeshilchiv. Yamar yum baisanaa sanaarai chinii tolgoi iim zuil hiih chadvargui shuu. 10 garan jiliin umnu tsainii gazart shirhegiin hool hamt ideed yavj bsan shuu.

1  |  0
Хүн(192.82.68.110) 2020 оны 11 сарын 23

Болточ МАНГасууда

1  |  0
Зочин.(64.119.21.26) 2020 оны 11 сарын 23

Эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс нь автобусаар явж болохгүй гэсэн үг юмуу. Тэгээд эмнэлгт цаг авхаар явна дараа нь цагаа дөхөхөөр очдог байсан чинь болиод цахимаар цаг авдаг болсон. Тэр чинь цаг авсан бичиг гэж өгдөггүй эмчийн компьютор дээр хадгалагддаг. Тэхээр цагдаа цаг авсан бичгээ үзүүл гээд тэнэгтээд байвал юугаа үзүүлэх вэ

1  |  0
Бус(202.179.25.144) 2020 оны 11 сарын 23

Автобусанд ажил үйлчилгээ нь явагддаг газрууд юм биз дээ.Ажилдаа ирж очих цагтай баймаар юм учир утгагүй 07-22 хүртэл автобусддаг байгууллагууд юм шиг ойлгогдохорр тайлбар хийж байх юм хөөрхий тархины тураалаа гэж....

2  |  0
Top