Орхон аймгийн хэмжээнд коронавирусний нийт 17 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авсан нь батлагдсан иргэдийг ХӨСҮТ рүү бүрэн шилжүүлсэн гэж аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.
Батлагдсан 17 тохиолдлын ойрын хавьтал 409 иргэн байгаа бол дам хавьтал нь 4700 иргэн байгаа аж. Ойрын хавьтлуудаас 150 иргэнийг ажиглан тусгаарлах зургаан байранд тусгаарлажээ.
Энэ сарын 21-22-ны хооронд түргэвчилсэн оношлуураар 4966 хүнээс шинжилгээ авчээ. Тодруулбал, түр цэгт 1630 иргэнээс, “Эрдэнэт” үйлдвэрийн 3336 ажилтнаас шинжилгээ авсан байна. Нийтдээ 7253 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авснаас 719 сорьцыг PCR шинжилгээгээр баталгаажуулжээ.