Хөл хорионы үеийн хөгжилтэй улс төр

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Цар тахлын хорио дэглэмд шилжсэн учраас түмний нэг би байтугай Төрийн эрх барих дээд байгууллага хүртэл хөл хоригдож, цахим хуралдаанд шилжив. Бид цар тахлын мэдлэг мэдээлэлтэй болоод бараг нэгэн жилийн нүүр үзэж, тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой ч тулгамдасныг нуух юун. Гэнэтийн тохиолдолд иргэд олон нийт бүү хэл УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээдэс маань ч барьц алдаж, хөгжилтэй гэмээр улс төр явуулах боллоо. Цахим чуулганы хуралдаан бусад үйл ажиллагаанаас харахад тэд чамгүй бухимдалтай байгаа ч хувь хувийнхаа улс төрийг огт мартсангүй. Гэхдээ энд Засгийн газар, холбогдох байгууллагуудын ажилтнууд бүсээ тайлах завгүй, та бидний эрүүл энхийн төлөө ажиллаж байгаад талархах хэрэгтэй.

Тэгвэл УИХ-ын зарим сул гишүүд, хэтээсээ популист улстөрчид цар тахлын давлагаанд хувь улстөрчийнхөө популист араншинг дайж байгаа нь үнэхээр хошигнолтой.


“БУХАНД ЯВСАН ХҮН ҮНЭЭ ТУГАЛСАН ХОЙНО ИРНЭ” БИЗ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цар тахлын хөл хорио, улс төрийн хөл хорио, хилийн хорио, гэрийн хорио гээд олон хорионд шаналж байгаа хүн. Тэгвэл Ерөнхийлөгч асан маань “Намайг вакцин олоод ир гэвэл би хоосон ирэхгүй. Хаанаас ч олоод ирнэ” хэмээн цахим шахалт хийв. Интерполоор эрэн сурвалжлахдаа тулж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн Ерөнхийлөгч асан хилийн хориотой байх ёстой. Нөгөө талаас түүнд тогтоосон “Улс төрийн хорио” ч бий. Тодотгож хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгаас санал болгосон, түүнд холбогдох 176 хуудас материал Прокурорын байгууллагын гарт байгаа. Тэгэхээр мань эр вакцин авчирна хэмээн зулрахаар шийдэв үү. Уг нь Ц.Элбэгдорждоо ч бус Монгол Улсын нэрийг бариад явахад “юм” “юм” л олдож таарна. Гэхдээ түүнд холбогдох олон хорио хэвээр үргэлжилж байгаа бол “Буханд явсан хүн үнээ тугалсан хойно ирнэ” гэдэг болно биз. Өөрөөр хэлбэл, улс төрийн ороо бусгаа байдал намдаж, болж өгвөл Ерөнхийлөгч Х.Баттулга ялагдал хүлээж, короновирусын дэгдэлт дэлхий дахинаа намдсан хойно эх орондоо газардахаа мэдэх байлгүй. 

 

СПИРТНЫ ӨНДӨР ХЭРЭГЛЭЭНД ДӨРӨӨЛЖ ХАЙР ЗАРЛАВ

Олон улсын жишиг судалгаанаас харахад монголчуудын нэг хүнд ногдох спиртын хэмжээ хэтэрсэн, жилийн спиртны хэрэглээ дэлхийн жишгээс гурав дахин илүү байгааг тогтоосон байдаг. Тэгвэл Б.Баярсайхан гэх сэргэлэн гишүүн энэхүү судалгааг олоод харчихаж. Архи дарс хориглож байгааг илтэд буруушаав. Тэрээр “Архи дарс зарахгүй хорьж байгаагаас үүдэж хүүхэд, гэр бүлдээ хуурай агсам тавьж байна” хэмээсэн. Судалгаанд спиртны хэрэглээ өндөр байгааг харсан түшээ маань спиртны хэрэглээний хэмжээнд тохируулж ард олондоо хайр зарлав бололтой. Завханчууд өөр аргаар хайр зарлах ухаан дутах хүн сонгосон хойно гишүүнийхээ  илгээсэн энэ их хайрыг нь залгилаад л хэвтээд байж дээ. Магадгүй, түүний гэр бүл, ойр орчимд нь хуурай агсам тавьдаг нөхөр байхыг үгүйсгэхгүй. Мөн хамтрагч Ц.Цэрэнпунцагийнхаа архины бизнесийг дэмжсэн ч байж болох юм. 

 

“БАЯН ХҮНИЙГ БАЛАГ ТОЙРОХГҮЙ”

Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын шуурганд хавчуулан рейтингээ өсгөх гээд бүдрэв. Тэрээр хатуу дэглэмтэй үед өрх бүрд нэг сая төгрөг олгох, гэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөгийг үндэсний үйлдвэрлэгч компаниудаас архи тамхинаас бусад хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрх хэлбэрээр олгох төслийг Ерөнхий сайдад хүргүүлэв. Ерөнхийлөгчийн энэхүү саналыг Засгийн газар ч дэмжсэнгүй, олон нийт ч дэмжсэнгүй. Бүдрэх бүдрэхдээ Ерөнхийлөгчийн өөрийн эзэмшлийн “Талх чихэр” болон бусад хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дурдаж, өөрийнхөө бизнесийг дэмжсэн гэх хэрэгт орохдоо тулав. Хамгийн гол нь ард түмэн гэдэг хашаанд хашаад өвс тэжээлээр бордуулж байдаг мал биш учраас эсэргүүцэхээс өөр арга байсангүй. Өөрөөр хэлбэл ард иргэдийг гэр гэрт нь хорьчихоод “Талх чихэр”-ийн хүнсний  бүтээгдэхүүн, “Милл хаус”-ын гурил, “Мах импекс”-ын мах гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд байхад Ерөнхийлөгчийн сонгууль хүргэхээр хангалт байв. Гэтэл “Баян хүнийг балаг тойрдоггүй” гэгч болов. 

 

ТӨРИЙН ОРДОНД ХАЙРТАЙ ЮУ, АЖИЛДАА ХАЙРТАЙ ЮУ? 

Ц.Даваасүрэн гишүүн Төрийн ордонд оруулахгүй, тэр хавьдаа булганаж хуралдлаа хэмээн ихэд бухимдав. Мань эрийг эзгүйд л У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэг зүйлийг хувааж авах гэж байгаа мэт аашлав. Уг нь цаадуул нь өвчин л хувааж авахгүй бол өөр юу ч үгүй нөхцөлд бүсээ тайлалгүй ажиллаж байгаа хүмүүс харагдах юм. Гэтэл өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн гурван суманд тэг зогсолт хийсэн учраас ажил хийх гэж бухимдаад байгаа Ц.Даваасүрэнг тийш нь томилох хэрэгтэй. Саяхан л “Та бүхний өмнөөс үхсэн ч яахав” гээд сонгуульдаж байсан нөхөр Төрийн ордонд орно хэмээн бухимдаж байхаар хөл хорионы тэг зогсолт хийсэн сумдад тусламжийн бараатай очвол зохино. Магадгүй УИХ-ын дарга Г.Занданшатар энэ мэт ажил хийхийн одонд төрсөн түшээдээ анзаарахгүй байж болно. Тэгэхээр спикр маань Ц.Даваасүрэн гишүүний ажил хийх гэсэн оргилсон хүслийг биелүүлж, томилолт өгөх хэрэгтэй. Шадар сайд Я.Содбаатар ч зөвшөөрөл өгөх шаардлагатай боллоо. Гэхдээ Ц.Даваасүрэн Хөвсгөл явуулсангүй гэж уурлаагүй, Төрийн ордон оруулсангүй гэж уурласан шүү дээ.

ШАЛДАН ГУЯ, ХООСОН АМААР ТӨСӨВ БАТЛАЛЦЛАА

Энэ сарын 11-ний өдөр хөл хорио тогтоож, 15-ны өдөр багтаан батлах ёстой төсвийг цахимаар батлалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ богино өмдтэйгөө хууль батлав. Хийх ч ажилгүй, төлөвлөгөө ч байхгүй эрхэм гишүүн маань олны дунд шуугиан тарих гэж богино өмдтэйгөө хууль батлав уу, яав. Түүнээс бус цахимд морилохоосоо өмнө нэг өмд өмсчихөж болох байв. Дэлхийн улс төрийн түүхэнд ч ийм зүйл үзэгдээгүй байх. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд урьд өмнө ч нэгэн бүсгүйтэй цахим ертөнцөд цээж нүцгэн зургаа тавьж байв. Үнэн хэрэгтээ тэр зургаа алдсан уу, хэргээр тараав уу гэдэгт эргэлзээ бий болж эхэлж байна. Ямартай ч Ж.Бат-Эрдэнэ гишүүн шалдан гуя, хоосон амаар төсөв батлалцсан анхны гишүүн боллоо.

 

ВИРУС ТАРААСАН МЭТ Л УУЧЛАЛ ГУЙЛАА

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ард түмнээсээ уучлал гуйв. Гагцхүү ард түмэн бултаараа чухам ямар хэрэг тарьчихаад ямар учраас хэнээс уучлал гуйж байгааг ч ойлгосонгүй. Цар тахал дэгдсэнд хэнийг ч буруутгах аргагүй. Дэлхий нийтэд дэгдээд нэгэн жилийн нүүр үзэх гэж байна. Аюулт тахал бол Д.Ганбатыг уучлал гуйгаад зосгож байх хооронд хэдэн зуун хүнд халдах чадвар бүхий вирус. Гэтэл чухам өөрийгөө буруутгаад байгаа юм уу, эсвэл эрх баригчдаа буруутгаад тэдний өмнөөс ч уучлал гуйгаад байгаа юм шиг.  Уучлал гуйхдаа тулвал Д.Ганбат биш, өөр бусад хүмүүс гуйх ёстой байх. Олон нийт эрхэм гишүүний уучлал гуйсан эсэхийг ухаж ядаад эцэст нь “Энэ нөхөр ерөөсөө короновирус авчирч тараачихаад уучлал гуйгаад юм биш үү” хэмээн хардахад хүргэлээ.

 

ӨСВӨРИЙН ЗАНГАЙТЫГ ЗАМЫН ЦАГДАА ТАНЬСАНГҮЙ

Уг нь хамгийн ойр Эрээн хотод очиход л нэг ганзагчин гэж харахаас УИХ-ын гишүүн гэж харахааргүй нөхөр өөрийгөө Путин, Си Жинпин чинээ андуурав. Орон нутагт очсон ч “Хаанаас ямар зангиатай луйварчин ирэв” хэмээн сонжиулж таарна. Тэгээд ч цагийн цагт л улстөрчдийн гар хөл болж ирсэн оюутны байгууллагаас тодорч, намын дэргэдэх “Залуу луйварчид”-ын хэмээн нэрлэгдэх байгууллагаар л дамжсан нөхөр. Өөр ямар ч ажлын дадлага туршлага алга. Гэтэл Г.Дамдинням гэх нөхөр “Би УИХ-ын гишүүн атал Замын цагдаа 30 минут зогсоолоо. Намайг таньсангүй” хэмээн дээр доргүй гомдол мэдүүлэв. Гомдол нь бүр газар авч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын сонорт очив. Х.Нямбаатар нь Замын цагдаад арга хэмжээ авах ёстой юм байх. Уг нь Г.Дамдинням гишүүний сонгогдсон тойрог Дархан-Уул аймаг нь халдварын голомт болсон. Хөл хорионы дэглэмээ хаа хамаагүй Ж.Энхбаярыг урин залж, зохион байгуулсан нь амжилттай болов. Гэтэл Г.Дамдинням Дархан руу бус Төрийн ордон руу ирэх гэж Замын цагдааг хүртэл Монгол Улс даяар ховлов.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.87) 2020 оны 11 сарын 27

Чоно борооноор. Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор нүүрс тэээвэрлэн гаргах чиглэлд зорчиж явсанжолооч нар нүүрсээр өнгөлөн дадлалт хийж, 40 шуудай 600 кг дэрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275,5 кг малын хатаасан өлөн, 30 уут, 919 кг байгалийн мана чулууг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тэд ”Гранд мотр” ХХК, ”Баянговь транс” ХХК-ийн жолооч нар байсан аж. Дээрх 2 компани УИХ -ын гишүүн Адьяасүрэнгийн эзэмшлийнх бөгөөд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан худалдан авагчийн нүүрсийг тээвэрлэхээр тээвэрлэлтийн хариуцлагын гэрээг байгуулжээ

0  |  0
Зочин(59.153.115.186) 2020 оны 11 сарын 27

Хог шаарнууд. Монголын төр ганц хаантай байхад мандаж байснаас биш олон толгойтой байснаар манжид эзлэгдсэн. Энэ худалч, хулгайч олон хоосон толгойнууд өдийг хүртэл улс оронд гийгүүлсэн юм алга өвөг дээдсийн эрдэнэт үйлдвэр дээр тогтсон хэвээр эдний бүтээсэн юм нь өр зээл, газар нутгаа гадныханд дээрэлхүүлэн барин ухуулсан юм л байна бас гадныхны хаан, мобиком зэрэг ард түмнийг эрхэндээ оруулсан шимэгчид байна. Монголын ард түмэн нь өөрсдөө энэ бүхний үр дүнд өрөвдөлтэй эмгэнэлтэй хувь заяандаа л сайн мууг ялгах чадваргүй ялгалаа ч ашиг хонжоогүй бол сайн сайхан байгаа ч нэмэргүй болцон юм даа

0  |  0
Mariane(154.66.132.133) 2020 оны 11 сарын 27

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
9(66.181.185.169) 2020 оны 11 сарын 26

Бат Эрдэнэ гишүүн засгийн газрыг шалдан мөнгөгүй хоосон толгойтнууд гэж тохуурхсаныг хүмүүс ойлгосонгүй

1  |  0
Zochin(66.181.160.40) 2020 оны 11 сарын 26

Ter biton ganbat namiih ni nuhud yaj uls eh ornoo nuraasan yaj ih mungu taraaj ih hurald orson erunhiilugch ni yaj hudlaa amlaj hulhidsan saltangiin saltagnuur huuhen dotood gadaadtai niilj hul horiog tsutslaj krono virusiig yagaad dotooddoo aldsan zergees uuchilalt hussen bol unemshiltei l blaa

2  |  1
zochin(64.119.16.13) 2020 оны 11 сарын 26

Ийм л хүмүүс цаана чинь сонгогдож бна шүү дээ. Гутмаар юмаа. Улсын их хурлын танхимаас зарим гишүүдийн хэлж бгаа юм үг...утга....цссссс чааваас даа хэлэх үгээ ч олигтой тайлбарлаад хэлчиж чадваргүй малнууд

1  |  0
Зочин(66.181.161.106) 2020 оны 11 сарын 26

Ёстой ха ха гэмээр бичиж дээ

1  |  0
Зочин(203.91.115.47) 2020 оны 11 сарын 26

Үндэслэлтэй чалжиж мэдээллэж байгаач

0  |  1
Zochin(139.5.217.148) 2020 оны 11 сарын 26

Ийм л юмнууд иргэд биднийг төлөөлж бгаа гэж бодохоор гутармаар. Гэхдээ энэ хүмүүсийн дунд манай тойргийн гишүүн гэж 1 хүн ....бгаагүй нь яамай даа. Сүх далайтал үхэр амар гэж үг бий шүү. Хаха

2  |  0
Зочин(192.82.69.161) 2020 оны 11 сарын 26

Ерөнхийлөгч Баттулгын зөв шүү Ард иргэдээ яг энэ үед бэлэн мөнгөөр дэмжих Сонгуулиар мөнгө өгөх гээд солиорч байхаар Энэ онцгой хүнд нөхцөлд өр иргэдээ бэлэн мөнгөөр дэмжиж яагаад болохгүй гэж Энэ төрлийн заалтыг хуульд тусгаад сонгуулиар мөнгө тараах мөнгөн амлалт өгөх зэргийг болиулах хэрэгтэй

1  |  3
зочин(192.82.69.161) 2020 оны 11 сарын 27

Баярсайхан гишүүн хачин юм хэлэх юм аа Архи уугаад нойтон агсам тавибал далайсан хутга лав буцахгүй Хуурай агсам тавибал ам нь жаахан цангана биз гар далайх гээд байхгүй л байх шүү Энэ хүмүүсийн ой ухаан гэж яачихдаг байна аа

1  |  1
Хааны хишиг т мөргөе(66.181.161.123) 2020 оны 11 сарын 26

Эднээс эрүүл ухаантай үйлдэл хийсэн нь АНын Ганбат л юм даа. Төр ард олноосоо уучлал эрэх олон зүйл бий. Ганцхан корона биш сонгуулийн луйвар төрийг мөнгөөр булааж авсан үйлдэл гээд л...... Ай

3  |  2
Irgen(66.181.188.222) 2020 оны 11 сарын 26

Hugjilduud huuruud bh yum alga, 30 jil tolgoi deer zaidalsan odoo ur huuhduud ni zaidalj bna ugej dald oroisoi muu amitas uhuhgrui l de ta barin idsenvtsadsan ard tumnuu tursan guilgachin bolson herees geterch bna

0  |  2
иргэн(64.119.24.129) 2020 оны 11 сарын 27

Баярсайхан гишүүн маш зөв зүйл хэлсэн шүү хэлснийг нь ойлгохгүй инээдэм болгож байгаа энэ нийгмийн хэсэг бүлэг хүмүүс эмгэнэлтэй байна. Битгий сэтгэгдэд устгаад байгаач зиндаа.мн\nСогтуурах эмгэгтэй хүмүүс архи согтууруулах ундааг хориод хэрэглээг нь зогсоочихоор гэрийхэндээ уур уцаараа гаргадаг учраас үүнд хяналт байна уу гэж байна.Энэ ойлгохгүй байгаа хүмүүст хэлхэд интернэтийг чинь таслаад сар болгочихвол утсаа хараад уур чинь хүрхэл байхдаа тэгээд гэрийхэндээ уурлаж тэнэгтэндээ архичидшиг

5  |  4
иргэн(64.119.24.129) 2020 оны 11 сарын 26

Баярсайхан гишүүн үнэхээр зөв зүйл хэлж байхад арчаагүй хүмүүс өөр өнцгөөс харлуулаад инээдэм болгоод өнгөрөх ьмда эмэгнэлтэй ч хүмүүс болдоо чааваас .нийгмээрээ ийм тэнэг болчихсон ьмуу .Согтуурах эмгэгтэй хүмүүс архи дарсыг нь хорьчихоор тэрэнд бухимдаад гэр бүлдээ уураа гаргадаг нь үнэн энэд санаа тавих хэрэгтэй нь үнэшүүдээ Зөвзүйл хэлсэн гишүүн шүү.хэлж байгааг нь ойлгохгүй байгаа хүмүүст л харин асуудал байна даа

1  |  3
ИРГЭН(103.26.194.75) 2020 оны 11 сарын 26

Баярсайхан гишүүн гэр хорооллын архинд донтсон эцэг эх хүүхэд гэр бүлээ зовоож архи нэхэж хүчирхийлэл өсөж байгаа тул хариуцсан байгууллагууд судалж тэр айлын гэр бүлүүдийг хүчирхийллээс хамгаалах хэрэгтэй гэсэн санааг хэлж байсан. Сонсоод овоо зөв юм ярьж байна гэж бодож байсан Лантуун дхион Ганжавхлан ч хэлсэн байна лээ. Үнэхээр ядуу архичин айлын зовлонг мэдэх ойлгох сэтгэлтэй хүн л энэ асуудлыг харна. Баярсайхан гишүүн үнэхээр ямар хүн гэдгийг нь мэдэх юм алга нэг удаа зөв дуугарлаа даа гэж бодтол албаар юмуу эсвэл нийгмээрээ ийм асуудлыг ойлгодоггүй юмуу их л улс төржүүлдэг юм байна

5  |  3
Иргэн(103.57.94.180) 2020 оны 11 сарын 26

Хөөрхөн оноод биччихсэн байна.Манай улс төрчид гэж арай чдээ гэмээр сэтгэхүйтэй улс шүү дээ.Тэдний тэнэглэлийг харж бухимдаж өөрийгөө хямруулж байснаас инээдтэй талаас нь хараад шоолж инээлдэж байвал коронагийн үед дархлаа сайжрах юм бишүү.

3  |  1
ssawaaasda(37.120.156.238) 2020 оны 11 сарын 26

энэ Сарангэрэл гэж нэг сайданцар одоо болилдоо тэгхүү наад хамаатан садан ах дүү нараараа БОАЖЯам бузарлаад дууслаа \nнаад шуналчин хандаггүймуу.... Энхжаргалын Болормаа ТЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж нэг аймар хүүхнээр гар хөлөө хийгээд баахан хүмүүсийг /ЭНЭ хорио цээрийн хүнд нөхцөл нөгөө хүрэлсүх сайд чинь нэгч хүнийг халж солиж болохгүй гэж тушаал тогтоол нто гаргаад байсан санагдах юм /халж солиод явхым Бас Баахан төрийн албаны шалгалтанд унасан ТҮР орлонгууд авч байхым ямар ичдэггүйм бэ. Төрийн албанд түр орлон гүйцэтгэгч гэж албан тушаал байх ёсгүй шдээ

4  |  0
BOAJY(43.228.129.229) 2020 оны 11 сарын 26

энэ Сарангэрэл гэж нэг сайданцар одоо болилдоо тэгхүү наад хамаатан садан ах дүү нараараа БОАЖЯам бузарлаад дууслаа \nнаад шуналчин хандаггүймуу.... Энхжаргалын Болормаа ТЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж нэг аймар хүүхнээр гар хөлөө хийгээд баахан хүмүүсийг /ЭНЭ хорио цээрийн хүнд нөхцөл нөгөө хүрэлсүх сайд чинь нэгч хүнийг халж солиж болохгүй гэж тушаал тогтоол нто гаргаад байсан санагдах юм /халж солиод явхым Бас Баахан төрийн албаны шалгалтанд унасан ТҮР орлонгууд авч байхым ямар ичдэггүйм бэ. Төрийн албанд түр орлон гүйцэтгэгч гэж албан тушаал байх ёсгүй шдээ

1  |  0
zochin(223.104.3.26) 2020 оны 11 сарын 27

Bat tulga odoo buur mongol mahiig ereeni heden chenz hujaa nart hamgin hyamd uneer ogood baigaa shdee odoo bolimoor ym

3  |  1
Chi (192.82.75.176) 2020 оны 11 сарын 26

Ёстой ёс зүйгүй юм уу? Мэдлэггүй юм уу? Ийм хүнд үед..,

3  |  1
zochin(122.201.23.84) 2020 оны 11 сарын 26

Ууганбаяр сэтгүүлчээ, яг голыг нь олоод бичжээ. Уншаад зөндөө инээлээ

5  |  0
Zochin(202.126.89.121) 2020 оны 11 сарын 26

Turiin tvsheed gej.iim l hvmvvseer ydirdyylsan mongol hezee hugjih ve. Gehdee ene bol bidnii byryy. Bidnii songolt. Neg lh zalyy saihan hvmvvs songono geed l dongosood bsan. Songoj dee

1  |  0
zochin(202.179.26.225) 2020 оны 11 сарын 26

kkkk, ter Bayrsaichan gischuun sogtuu l baijdee

2  |  4
Зочин (122.201.21.20) 2020 оны 11 сарын 26

Негее зураг улдээдэг нехер бас нэг шог гараа

3  |  0
зочин(139.5.217.93) 2020 оны 11 сарын 26

инээдтэй хүмүүс юмаа ичмээр гэдэг нь

3  |  0
Top