Гэртээ тусгаарлагдсан иргэдийг аппликейшнээр дамжуулан ХЯНАНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс 11:00 цагийн мэдээллийг өгч байна. /2020.11.23/

Улсын онцгой комиссийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 28 байранд 1607 иргэн, орон нутагт 33 байранд 692 иргэн, улсын хэмжээнд нийт 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр 146 иргэнийг  тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой Комисстой хамтран гүйцэтгэсэн.

Гэрийн тусгаарлалтад байх хугацаа 14 хоног. Гэртээ гарсан иргэдийг гар утсан дахь аппликейшнээр дамжуулан хянана гэлээ.

Халдвар голомтлон гарсан аймгуудад эмч, мэргэжилтнүүд,  УОК, МХЕГ гээд холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа. Сэлэнгэ аймагт 279 иргэн өнөөдрийн байдлаар тусгаарлалтад байна гэв.

Top