Танигдаагүй, шинэ вирус учраас ДАХИН ТУСАХГҮЙ гэж хэлэх боломжгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Өнөөдөр /2020.11.23/ 11:00 цагийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусний нийт халдварын тохиолдол 640 боллоо. Өчигдрийн 17:00 цагаас хойш 11 тохиолдол Улаанбаатарт илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Нийт бүртгэгдсэн тохиолдлоос 340 нь эдгэрээд байна. Коронавирус дэлхий дахины хувьд шинэ вирус учраас дахиж энэ вирусээр өвчлөхгүй гэж хэлэх боломжгүй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Уг вирусээр өвчлөөд эдгэрсэн иргэнд ханиах гэхчлэн шинж тэмдэг илэрсэн тул цаашид яах вэ гэдэг асуултыг сэтгүүлч асуухад ханиах болон бусад шинж тэмдэг илэрч байгаа бол ХӨСҮТ-д хандахыг зөвлөлөө. Мөн коронавирус биш өөр вирусээр халдварласан байж болохыг ч хэлж байна.

Эдгэрч эмнэлгээс гарсан 340 хүний тухайд бүрэн эдгэрсэн гэж үзсэний дараа 3 хоног дараалан шинжилгээ авч, улмаас 14 хоног сувилалд тусгаарлах хугацаанд 2 удаа шинжилгээ авдаг, гэрийн тусгаарлалтад байх хугацаанд 2 удаа шинжилгээ авдаг, харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад байлгадаг гэлээ.

Top