СЭЛЭНГЭ I Алтанбулагт хоёр, Мандалд гурван тохиолдол бүртгэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Сэлэнгэ аймагт коронавирусний батлагдсан тохиолдол өнөөдөр (2020.11.23) 11.00 цагийн байдлаар 98 хэвээр байна. Өнөөдөр халдвар нэмж илрээгүй. 

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өнөөдөр өглөөнөөс эхлэн Сүхбаатар сумын багуудад явуулын цэгээр шинжилгээ авч эхлээд байна. Сүхбаатар сумын 5, 6, 7 дугаар багуудад явуулын цэг ажиллаж иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах болсон тул иргэд дурьдсан цэгүүд дээр очиж, шинжилгээ өгч эхэлжээ. 

Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 35 ортой коронавирусний эмчилгээний тасаг ажиллуулах бэлтгэлийг хангажээ. Одоо Тусгаарлалтын 17 байранд 273 иргэн ажиглалтад байна.

Арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношилгоонд 21564 иргэн хамрагдаад байна. Улаанбаатар хотоос 10000 түргэвчилсэн оношлуурын тест татан авч, нөөц бүрдүүлсэн. 

Батлагдсан 98 тохиолдлын хоёр нь Алтанбулаг, гурав нь Мандал, бусад нь буюу 93 нь Сүхбаатар суманд бүртгэгдсэн.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг сумдад шинжилгээ, тандалтын багууд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

Top