Хөл хорионы дэглэмээ сахигтун!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

-Дэлхийд хөгжил,техник технолгийн дэвшлээрээ тэргүүлдэг их гүрнүүдийн жишээнээс харахад л хамгийн зөв шийдэл хөл хорио гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байна-


Гамшгаас хамгаалах тухай хуулийг үндэслэн арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна. Иргэн миний хувьд энэ шийдвэр цагаа олсон зөв гарц гэж хэлмээр байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд л Монголыг минь тойроод байсан цар тахал ороод ирлээ.
 

  • БНХАУ “Covid-19”-ийн халдвар анх илэрсэн БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс бүрэн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг удаашруулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн хатуу хөл хорио нь халдварын тархалтыг тогтоон барих хамгийн үр дүнтэй арга болохыг Ухань хотын жишээ харуулсан.
     
  • БНСУ-ын хувьд дэгдсэн халдварыг хяналтдаа оруулах зорилгоор хоёр ч  удаа хөл хорио тогтоосноор нөхцөл байдлыг сайжруулж чадсан. БНФУ-д аравдугаар сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд хөдөлгөөний бүрэн хязгаарлалт тогтоосноор халдварын тохиолдол эрс буурах болсон байна.
     
  • Англид 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хөл хорио тогтоогоод байна. Хэдийгээр тус улсын Ерөнхий сайд Б.Жонсон эдийн засагт учрах эрсдэлээс сэргийлэн хөл хорионы дэглэм тогтоохоос аль болох зайлсхийх бодлого баримталж байсан. Гэвч эдийн засагт учирч болох эрсдэлээс илүүтэй хүн ам, эрүүл мэндийн салбарт учрах эрсдэл ноцтой тул үүнээс урьдчилан сэргийлэх алхамыг цаг алдалгүй хийхийг чухалчилсан байна.
     
  • ОХУ цар тахлын дэгдэлт эхэлсэн үеэс бүх нийтийн хөл хорионы дэглэм хэрэгжүүлэхээс татгалзан, үүний оронд ахмад настан болон архаг хууч өвчтэй иргэдийг “өөрийгөө тусгаарлах” дэглэмд хамруулж байв. Уг шийдвэрийг гарах үед ОХУ-ын Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөө бүхий эрдэмтэн судлаачид болон эдийн засагчид халдварын тархалтыг нэн даруй зогсоохын тулд бүх нийтийн хөл хорио тогтоох хэрэгтэй хэмээн шийвэрлэсэн.
     
  • БНИУ-д 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Италийн газар нутгийн 20 бүсийг улаан, улбар шар, ногоон гэж хувааж, тархалтын хамгийн өндөр эрсдэлтэй бүсүүдийг тодорхойлж аюултай бүсэд хатуу дэглэм тогтоов.
     
  • Японы Ерөнхий сайд Абэ Шинзо улсынхаа 47 мужийн 39 мужид онцгой байдлын дэглэм тогтоож байж цар тахлыг хазаарлаж авсан нь саяхан.

Дэлхийд хөгжил,техник технолгийн дэвшлээрээ тэргүүлдэг их гүрнүүдийн жишээнээс харахад л хамгийн зөв шийдэл хөл хорио гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байна. Та өвдвөл би өвдөнө. Би өвдвөл бид өвдөнө. Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэсэн сэтгэлээр засгийн газрийнхаа үйл ажиллагааг дэмжээд хөл хорионы дэглэмээ сахигтун!

Top