Улаанбаатар хотын 15 байршилд нөөцийн махыг худалдан борлуулах үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоохоор болсныг Шадар сайд мэдэгдлээ. Энэ сарын 14-22-ны өдрүүдийн хооронд 494,8 тонн нөөцийн мах худалдаанд гаргажээ.
Улаанбаатар хотын хэмжээнд махны нийлүүлэлт, хангалт хэвийн түвшинд байгаа гэж үзсэн учраас өнөөдрөөс нөөцийн махны борлуулалтыг зогсоохоор болсон байна.
Цар тахал голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 360 тонн нөөцийн мах хүргүүлжээ.