Өндөгний үнэ өсөөгүй, ургамлын тосны үнэ гадаад зах зээлд өссөн гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Коронавирусний улмаас хөл хорио тогтоосон энэ үед хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй, тогтвортой байгаа гэсэн мэдээллийг Шадар сайд өглөө.

Сэтгүүлчид өндөг, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүний үнэ өссөн байгааг сануулахад ХХААХҮ-ийн сайд үнэ нэмэгдээгүй гэсэн хариулт өглөө.

Ургамлын тосны хувьд импортын хамааралтай бүтээгдэхүүн. Дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор ургамлын тосны үнэ гадаад зах зээлд өссөн. 1 литр ургамлын тосны үнэ 1 доллар 21 цент болж өссөн.

Өндөгний үнийн тухайд тогтвортой байна. Дотоодод өндөг үйлдвэрлэгч НВЦ, "Түмэн шувуут" компаниуд өндөгний нийлүүлэлтийг хэвийн гүйцэтгэж байгаа. Эхний үед иргэдийн худалдан авалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нийлүүлэлтэд асуудал үүссэн явдал бий гэв.

Top