Хөвсгөл аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлуудын хариу СӨРӨГ гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Хөвсгөлд өчигдөр (2020.11.22) коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 22:00 цагаас 23-ны 22:00 цаг хүртэл Мөрөн сумаас гадагш гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр аймгийн хэмжээнд 800 орчим хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд зургаан сэжигтэй тохиолдол илэрсэн тул сорьцыг Улаанбаатар хот руу баталгаажуулахаар явуулсан ба ХӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр тухайн зургаан сорьцын хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан байна. 

 

 

Top