ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 32 хүний шинжилгээнээс ХАЛДВАР илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 4335 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 32 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотын голомтын гурван хавьтлаас халдвар илэрсэн. Тэдний нэг нь Буянт-Ухаа хороололд амьдардаг иргэн юм. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч бол гурав дахь тохиолдол нь мөн Буянт-Ухаа хороололд амьдардаг иргэн байна. Тэдний ойрын хавьтлын 276 хүнийг тусгаарлаад байна. Харин Сэлэнгэ аймагт 26 тохиолдол нэмж илэрлээ. Бүгд ойрын хавьтлаас илэрсэн. Говьсүмбэр аймагт гурван хүнээс халдвар илэрлээ" гэж ярилаа. 

Top