Төмөр замын ӨЭМТ-ийн сувилагчаас халдвар илэрчээ

2020 оны 11 сарын 24

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.11.24, 11:00 цаг/

Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 32 сорьсонд коронавирус илэрсэн.

Улаанбаатарын кластерийн гурван хавьтлаас корона илэрч, Улаанбаатарт 54 өвчлөл бүртгэгдлээ. Шинээр үүссэн гурван тохиолдлын нэг нь "Буянт-Ухаа" хороололд анхны тохиолдолтой хавьтал болсон хоёр ч хүн хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон. Үүнд оролцсон 46 хүнийг тусгаарласан. Эндээс нэг хүнээс давтан шинжилгээгээр кронавирус илэрсэн.

Хоёр дахь коронавирус илэрсэн хүн нь Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байна. Энэ хүн Төмөр замын батлагдсан тохиолдолтой хавьтал болсон. Гурав давь тохиолдол мөн өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон "Буянт-Ухаа" хорооллын хүн байна.

Сэлэнгэ аймагт 26 хүнээс халдвар илэрсэн бол Говьсүмбэр аймагт коронавирусний халдвар хоёроор нэмэгдэж гурав боллоо. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал буюу хяналтад байсан иргэдээс илэрлээ.

Дотоодын халдвар 235 боллоо.

Сэлэнгэ-124

Улаанбаатар-54

Дархан-Уул-20

Орхон-17

Дорноговь-17

Говьсүмбэр-3

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top