"Буянт-Ухаа" хорооллын оршин суугчдыг ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ эхэлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн хоногт нийт 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 иргэнээс халдвар илэрсэн байна. Үүний гурав нь Улаанбаатар хотын голомтын хавьтлаас халдвар авсан болох нь тогтоогдсон байна. Тэгвэл эдгээр гурван иргэний хоёр нь "Буянт-Ухаа-1", "Буянт-Ухаа-2" хороололд амьдардаг аж.

Тухайн хоёр хүн анхны батлагдсан хоёр ч тохиолдлын хамт хүүхдийн төрсөн өдөрт очжээ. Улмаар төрсөн өдөрт очсон 46 хүнийг ч тусгаарлаад байгаа талаар мэдээллээ. Тэгвэл "Буянт-Ухаа-1", "Буянт-Ухаа-2" хорооллын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулах ажлыг өчигдрөөс /2020.11.23/ эхлүүлээд байна. 

Top