Коронавирусний халдвар илэрсэн ДҮҮРЭГ, ХОРООД

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Өнгөрсөн хоногт нийт 4335 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 32 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотын голомтын гурван хавьтлаас халдвар илэрсэн нь "Буянт-Ухаа" 1, 2 хороололд амьдардаг хоёр иргэн, Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байв. Тэдний ойрын хавьтлын 276 хүнийг тусгаарлаад байна.  Мөн Сэлэнгэ аймагт 26, Говьсүмбэр аймагт гурван хүнээс халдвар илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллэв.


Нийслэл хотын долоон дүүргээс халдвар илрээд байна. Тодруулбал: 

  • Баязүрх дүүргийн 4, 10-р хороо - батлагдсан тохиолдол 17
  • Сүхбаатар дүүргийн 13, 16, 18-р хороо - батлагдсан тохиолдол 11
  • Баянгол дүүргийн 1, 4, 6, 18-р хороо - батлагдсан тохиолдол /тодорхойгүй/
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 19-р хороо - батлагдсан тохиолдол 11
  • Хан-Уул дүүргийн 21, 16, 10-р хороо - батлагдсан тохиолдол 5 
  • Багануур дүүргийн 4-р хороо - батлагдсан тохиолдол 1
  • Чингэлтэй дүүргийн 19-р хороо - батлагдсан тохиолдол 11 байна.

Халдвар авсан иргэдийн гэрийн хаяг тухайн дүүрэг, хороонд байгаа боловч батлагдсан тохиолдлуудтай уулзаж хавьталд орсны улмаар коронавирус авсан тухай Эрүүл мэндийн яамнаас мөн тодотгож байгаа юм. Тодруулбал нэгдүгээр хавьтлын иргэдтэй караокэд орсон, тоглолт үзсэн, хоолонд хамт орсон, мэргэжлийн ажлаа буюу бариа засал хийсэн иргэд халдвар авсан байна.  

Орон нутгийн хувьд нийслэл хот болон таван аймагт коронавирусний халдвар илэрч, баталгаажаад байна. Тодруулбал: 

  • Улаанбаатар хот - 54
  • Сэлэнгэ - 124
  • Дархан-Уул - 20
  • Орхон - 17
  • Дорноговь - 14
  • Говьсүмбэр - 3 тохиолдол тус тус батлагдаад байна. 

 

Top