Баянхошууны 67-р сургуулийн сурагчаас ХАЛДВАР илэрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдаж, улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гадна таван аймагт халдварын голомт батлагдаад байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотод 54, Сэлэнгэ аймагт 124, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 17, Дорноговь аймагт 14, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол тус тус батлагдаад байна. 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх "Хилчин" хотхоноос халдвар илэрсэн  гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн байдаг. Тэгвэл тухайн халдвар авсан иргэн нь тус дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 67 дугаар дунд сургуульд сурдаг талаар эх сурвалж мэдээллээ. 

Халдвар авсан тухайн сурагчийг гэр бүлийнх нь хамт тусгаарлаад байгаа аж. Түүнчлэн явсан маршрутыг нь тодорхой болгож, ойрын болон дам хавьтлын хэд, хэдэн иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулжээ. 

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн багш, ажилчид болон бүх сурагч, тэдгээрийн эцэг эхээс коронавирусний халдварын шинжилгээг авах ажлыг зохион байгуулж эхлээд байна. 

Top