СХД-ийн зорилтот бүлгийн 600 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хүнсний талонд хамрагддаггүй, орлогын эх үүсвэр нь доголдсон зорилтот бүлгийн иргэдэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас тусламж үзүүлсэн байна. Өчигдрийн байдлаар тус дүүргийн 43 дугаар хорооны 600 өрхөд хүнсний багцыг хүргэжээ. Цаашид зорилтот бүлгийн иргэдэд хүнс, халдвар хамгааллын хэрэгсэл хүргэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Top