Баянхонгорт СЭЖИГТЭЙ тохиолдол илэрч, хөдөлгөөн хаалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Баянхонгор аймагт нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу сул эерэг гарч, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор өчигдөр (2020.11.24) аймгийн Онцгой комисс хуралдан, Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу явган хүн, автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. 

Өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий болон стратегийн ач холбогдох бүхий объект, байгууллагын ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох хуваарийг 07:00-09:00, 17:00-19:00 цаг болгон тогтоогоод байна. 

Сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээгээр баталгаажсан хариу өнөөдөр гарна.
 

Top