СЭЛЭНГЭ | Сүхбаатар сумын 1, 2, 3-р багт шинжилгээ авч эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Өнөөдөр /2020.11.25/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1, 2, 3 дугаар багт явуулын цэг ажиллаж түргэвчилсэн шинжилгээ авч байна. 

Аймгийн Онцгой комиссоос Сүхбаатар сумын багуудад явуулын цэгээр шинжилгээ авахаар шийдвэрлэсний дагуу багуудад ийнхүү шинжилгээ авч байна. Иргэдийг Сүхбаатар сумын 1, 2, 3 дугаар багууд дахь  явуулын цэг дээр очиж шинжилгээгээ өгөхийн анхаарууллаа. Явуулын цэг өглөө 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. 13:00-14:00 цайны цаг байх аж.

 

1 дүгээр баг:

 

  • Ерөнхий боловсролын 5-р сургууль
  • 3-р хороо
  • Хонгор морьт хүнсний дэлгүүр
  • Корпусын зүүн энгэр

 

2 дугаар баг:

 

  • Могойтын ам
  • Ерөнхий боловсролын 2-р сургууль
  • Сэлэнгийн Долгио чуулга
  • Нутгийн захиргааны 3-р байр

 

3 дугаар баг:

 

  • Ерөнхий боловсролын 3-р сургууль
  • Гомбын дэлгүүр
  • Салхитын амны баруун хойд талын цагаан худаг
  • Салхитын амны зүүн хойд талын цагаан худаг
  • Салхитын амны зүүн энгэрийн хүүхдийн тоглоомын талбай
  • Салхитын амны зүүн энгэрийн сайжруулсан замын эргэлт
  • МСҮТ-ийн ард явуулын цэгүүд байрлана. Та өөрт хамгийн ойрын цэгт очиж шинжилгээгээ өгөх үүрэгтэйг анхаарна уу гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

 

 

Top