Ерөнхийлөгч 2021 оны ТӨСВИЙН ХУУЛЬД бүхэлд нь хориг тавилаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна.

Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
 

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
     
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
     
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
     
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.


Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Зочин(103.10.21.41) 2020 оны 11 сарын 25

Иргэн бүрт дэмжлэг үзүүлэх таны саналыг дэмжиж байна БАЯРЛАЛАА ТАНД....Таны санал нь энэ хүнд үед иргэн бүрээ хоол хүнсний дутагдалд орохоос сэргийлж байгаа хэрэг болов уу \n Вакцинтай золготол юу ч болоо билээ...ВАУЧЕР биш ХҮНСНИЙ КАРТ болговол ямар вэ гэж....ӨРХ БҮРТ хүнсний КАРТ....яг усны нүүрсний картны адил

2  |  1
Зочин(103.10.21.41) 2020 оны 11 сарын 25

Хүнсний үнийг нэмэхгүй хүнсний хомсдол үүсгэхгүй иргэдийн өдөр дутмын хэрэглээг ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ хангах НЭГ САЙН АРГА нь өрх бүрийг ХҮНСНИЙ КАРТТАЙ болгох...Яг УСНЫ...НҮҮРСНИЙ КАРТ шиг...Ийм карттай болвол ус нүүрсээ авдаг шиг боломжоороо цэнэглээд хэрэглээгээ хангаад хэвийн амьдраад явчихна Одоогийн байдлаар мөнгөтэй нь бөөнөөр нь авч нөөцлөөд...мөнгөгүй нөөцгүй хоосон байгаад байх шиг..НҮҮРСИЙГ хэмжээтэй олгодог шиг зарим СТРАТЕГИЙН хүнсээ өрх бүрт хэмжээтэй хүртээмжтэй болгоод чихэр жимс амттангаа чөлөөтэй авдаг байхаар ЗОХИЦУУЛВАЛ...ИРГЭН БҮРТ БИШ ӨРХ БҮРТ ХҮНСНИЙ КАРТ ШҮҮ

1  |  1
Зочин(66.181.186.83) 2020 оны 11 сарын 25

Зөв шүү. Гишүүн тус бүрийн 250 саяас авахуулаад зуу зуун тэрбумын хөшөө дурсгал - амбаар сав, сайд дарга нарын болон ТӨҮГ-уудын хэрээс хэтэрсэн тансаглалыг ганц удаа танахад л иргэн бүрт 1 сая байтугай өгөх нөөц бололцоо байгаа шдээ.

0  |  1
1(103.10.23.183) 2020 оны 11 сарын 25

ok

0  |  0
Top