Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2020 оны эхний арван сарын гүйцэтгэлээр 7,556.3 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10,815.3 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 3,259.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3,804.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол төлөвлөсөн дүнгээс 1,749.3 тэрбум төгрөгөөр буурчээ.
ТАЙЛБАР: Нэгдсэн төсвийн гүйцэтгэл / тэрбум төгрөг/
Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,556.3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 14.6 хувь буюу 1,287.7 тэрбум төгрөгөөр буурч, тайлант хугацааны орлогын төлөвлөгөө 5.6 хувь буюу 451.6 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрчээ.
Нийт тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөөний биелэлтийг төсвийн шатлал бүрээр авч үзвэл:
Өмнөх оны мөн үеэс улсын төсвийн нийт зарлага 1,928.8 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн зарлага 204.9 тэрбум, нийгмийн даатгалын сангийн зарлага 329.9 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 60.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж зарцуулагдсан үзүүлэлттэй байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 30.3 хувь буюу 2,516.8 тэрбум төгрөгөөр өсөхөд эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 166.3 тэрбум төгрөгөөр буурсан ч урсгал зардал 2,095.4 тэрбум, хөрөнгийн зардал 587.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.0 тэрбум төгрөг буюу 4.7 хувиар нэмэгдсэн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 35.8 тэрбум төгрөгөөр буюу 4.3 хувиар дутуу зарцуулалттай гарчээ.
Сэтгэгдэл ( 2 )
Төсөвтөө тодотгол хийж төрийн данхайсан бүтцээ эргэн харж хөдөө суманд өгөөж муутай барилгаа зогсоож одоо л төр төр шиг ажиллах цаг ирлээ
Энэ алдагдлын бараг тал хувь нь сүүлийн 2 сард бий болсон байна. Энэ юу гэсэн үг вэ? Онцгой комис болоод засаг арай хэт өлөн байгаа юм биш биз?