Орон нутгаас ирсэн эмч нарыг нэн түрүүнд буцаана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагчид болон мэргэжлийн зэрэг хамгаалахаар ирээд хөл хорионд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ нутагт нь буцаах ажил хийгдэж байна.

Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн судалгааг авч нэгтгэн, PCR шинжилгээг нэгдсэн журмаар нэр бүхий хүмүүсээс 11 дүгээр сарын 21-нд дүүргүүдэд ажиллаж байгаа шинжилгээ авах цэгүүдээр, 22-нд УНТЭ-ийн Амбулаторид авч байна. Одоогийн байдлаар УНТЭ-ийн Амбулатороор 324 хүн шинжилгээ өгөөд байна.

Шинжилгээнд хамрагдаж СӨРӨГ гарсан тохиолдолд орон нутагтаа явах эрх үүсэх юм.

Уг ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, сургалт эрхлэгч байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Top