Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
ШУУД ҮЗЭХ
2020.11.24-ний 11:00 цагаас хойш ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод лабораториудад 3301 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 6 (Нийт 60), Сэлэнгэ аймагт 20 (Нийт 144), Дорноговь аймгийн Айраг суманд 1 (Нийт 18 ), улсын хэмжээнд нийт 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Улаанбаатарын зургаан тохиолдлын нэг тохиолдол нь ойрын хавьтлын давтан шинжилгээнд, бусад нь гэр бүл, караокеноос эхтэй хавтлын хүмүүс байсан. Тусгаарлалтад байсан хүмүүс гэсэн үг.
Дархан, Орхон, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Ийн өнөөдрийн байдлаар Монгол Улс дахь коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол нийт 699 болж, дотоод дахь халдварын тоо 262 боллоо.