Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
-Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод аймгийн лабораториудад 3301 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймгийн Айраг суманд 1, улсын хэмжээнд нийт 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийслэлд нийт бүртгэгдсэн тохиолдол 60 боллоо. Нэг нь давтан шинжилгээ, бусад нь гэр бүлийн хавьтал, караокеноос ихтэй батлагдсан тохиолдлын хавьтал юм. Тодруулбал, тэд ажиглан тусгаарлах байранд ажиглалтад байсан хүмүүс юм. Улсын хэмжээнд кластер голомт дахь халдварын тоо 262 боллоо. Монгол Улсад батлагдсан тохиолдол 699 байгаа. Үүнээс 342 нь эмчилгээ, ажиглалтад байна. Ажиглалт, эмчилгээ дууссан 312 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 350 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппараттай нэг, хүнд гурав, хүндэвтэр 56, хөнгөн 200 гаруй хүн байна. ХӨСҮТ-ээс гадна Цэргийн төв эмнэлэгт 95 хүн эмчлүүлж байгаа. Халдвартай иргэнтэй ойрын хавьтал болсон хүмүүс халдвар аваад байна. Гарсан тохиолдол ихэнх нь гэр бүлээрээ өвчлөх эрсдэлтэй байна. Хувийн бариа хийлгэсэн, нэг орцны хүмүүс, караокед орсон, төрсөн өдрийн үйл ажиллагаанд оролцсон, тоглолт үзсэн хүмүүс дамжин халдвар авсан. Өвчилсөн иргэд 2-90 настай, дундаж нас 32,8 байна.
Дүүргээр нь ангилбал,