Самарт яваад гацсан 433 иргэнийг авчирч, PCR шинжилгээ авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт самар түүхээр очоод, хөл хорионы улмаас гацаад байсан 433 иргэнийг урд шөнө  Улаанбаатарт авчирсан гэж УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдэгдлээ.

Иргэдээс PCR шинжилгээ авч, гэр гэрт нь хүргэх ажиллагааг хийсэн байна. Шинжилгээний хариу гартал иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг анхааруулжээ. Сануулахад, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1600 иргэн, Хүдэр суманд 680 иргэн самар түүхээр очсон гэх мэдээлэл байгаа юм.

Top